Компаны талаар

.

Манай компани нь 2002 оны 07 сарын 08 –ны өдөр 1 гишүүнтэй, 9011060117  тоот, РЕГ: 2172393 Улсын бүртгэлтэй гадаад, дотоод худалдаа, хэвлэл, хаяг, реклам чимэглэл, сантехник угсралтын үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан...

. 2003 оноос Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Барилга, Хот байгуулат, Нийтийн Аж Ахуй Газрын БУ20-383/03, Эрчим Хүчний Яамны 952/13 дугаартай тусгай  зөвшөөрлийн дагуу дулааны шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралтын үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь инженерийн алба, гадна шугам сүлжээ угсралтын хэсэг, ус дулаан дамжуулах төвийн угсралтын 1, 2, 3, хэсгүүд, цахилгаан автоматжуулалт, тоноглол угсралтын хэсэг гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй нийт 60 гаруй инженер техникийн ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Манай компани нь 2004 оноос Дани Улсын “DANFOSS” компаний албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд тус компанид үйлдвэрлэсэн ялтаст дулаан солилцуур, халаалтын иж бүрдэл автомат удирдлагын систем, төрөл бүрийн ган хаалтнууд мөн ОХУ –ын “МАШИМПЭКС” компаний сүлжээний усны хатуулгыг зөөлрүүлэх төхөөрөмж, Даний улсын “GRUNDFOS” компаниас сүлжээний усны насос, өргөлтийн насос, хүйтэн усны  өргөлтийн насос, гүний усны насос, Турк улсын “GUNES”  компаний ган хэвлэмэл радиатор зэргийг авч өөрийн оронд борлуулах, угсарч суурилуулах үйл ажиллагаа явуулж байна.

Манай компани өнгөрсөн хугацаанд Макс Өргөө ХХК-ны “Хийморь-11” “Хийморь-13” “Хийморь -19”  Орон сууцны цогцолборууд, Их Үилсийн Эрэлд  ХХК –ны барьсан “Баян Монгол” “Их Монгол” Орон сууцны хороолол,“Модерн таун” ХХК –ны орон сууцны барилга, Ганбат Өргөө ХХК-ны барьсан “Хос Өргөөl, ll ”  Орон сууцны цогцолбор, “Наран Туул”  ХХК –ны олон улсын худалдааны төв,  “Кореа Таун 1, 2” Орон сууцны хотхон,”Техтоник” ХХК-ны  “Хансвил” орон сууцны хороолол, Тэсо констракшн компаний барьж буй “Содон ” орон сууцны хороолол зэрэг нийт 200 орчим барилга байгууламжуудын гадна шугам сүлжээ, ялтаст дулаан солилцуур бүхий УДДТөв болон барилгын дотор халаалтын системийн угсралт, цэвэр бохир усны шугамын монтаж угсралт, холигч насосны узель зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна.